Баянхонгор аймагт өчигдөр ачааны машины жолооч хоёр настай охиныг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын нутагт амины Mighty маркийн машины жолооч хоёр настай, эмэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн өчигдөр “Өргөө” кинотеатрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь 73 настай эмээг мөргөж, ослын газрыг орхин явжээ. Дашрамд дуулгахад өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 хүнийг өчигдөр саатуулж, гарч болзошгүй ослоос сэргийлжээ. Өчигдрийн хувьд зам тээврийн ослоос нэг хүний амь хохирч, 14 хүн гэмтжээ. Энэ дунд сургуулийн насны гурван хүүхэд байсан аж.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэлгүй, холбогдох дүрэм журмын дагуу анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here