Манай улсын “Эрдэнэт Майнин” корпораци (EMC) Швейцарийн “MRI Trading AG”-тай багагүй хугацаанд маргаан өрнүүлсэн бөгөөд асуудлыг Лондоны шүүхийн шийдвэр нэг тийш болголоо. Тодруулбал, “Эрдэнэт Майнин” корпорацийн 7 сая 115 мянган ам.долларын хөрөнгийг түр хугацаанд царцаах шийдвэрийг Лондоны шүүх гаргаад байна.

Швейцарийн компанийн хувьд “Эрдэнэт Майнин”-д өр, төлбөрөө барагдуулахыг шаардаж, шүүхэд өгөөд байсан. Тэгвэл шүүхийн шийдвэрээр “MRI Trading AG”-ийн өрийг барагдуултал “Эрдэнэт Майнин”-гийн нийт хөрөнгийг царцааж, гүйлгээний хориг тавилаа.

“Эрдэнэт Майнин”-г шүүхэд өгөөд байсан Швейцарийн компанийн хувьд металь арилжах үйл ажиллагаа эрхэлдэг төдийгүй талууд 2009 онд зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ хийсэн ч ажил хэрэг бололгүй маргаан дагуулж эхэлсэн. Юутай ч “Эрдэнэт Майнин”-гийн хөрөнгө царцаснаар Лондоны металийн бирж дээр зэс, баяжмал арилжих боломжгүй болжээ.

Эх сурвалж: “Ройтерс” агентлаг.

http://af.reuters.com/article/energyOilNews/idAFL8N1BP4HG

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here