Хойд Солонгост их хэмжээний үер буусны улмаас 133 хүн амиа алдаж, 400 орчим хүн сураггүй алга болсон тухай Олон Улсын Улаан Загалмайн нийгэмлэг мэдээлжээ. Амиа алдагсдаас гадна гэр оронгүй болсон иргэдийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Аврагчид гамшиг болсон бүст 24 цагийн аврах ажиллагаа явуулж эхэлсэн тухай “КСНА” агентлаг мэдээлсэн байна. БНАСАУ-ын хүн амын 80 хувь нь хоол, хүнс, цэвэр усны хомсдолд амьдардаг бөгөөд энэхүү үерийн гамшиг нөхцөл байдлыг улам даамжруулжээ.

Түүнчлэн БНАСАУ-ын эрх баригчид үерт нэрвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлт тавьсан хүний эрхийн байгууллагуудыг эх нутагтаа оруулахгүй гэж мэдэгдсэн байна.

Үүний оронд Хойд Солонгосын удирдлагууд үерт автсан бүс нутагт төрийн мэдлийн хамтлаг дуучдыг илгээж, гамшигт нэрвэгдсэн иргэддээ дэмжлэг үзүүлжээ. Мөн Хойд Солонгосын төрийн мэдлийн “КСНА” телевиз улс оронд нь “аугаа зовлон” тулгарсан гэж тайлбарласан бөгөөд энэхүү гамшигийг даван гарахын тулд удирдагч Ким Чен Уны зөвлөгөө, удирдлагыг чиг болгон ажиллахыг ард иргэддээ үүрэгдсэн байна.

Шинжээчид Хойд Солонгост болсон үерийн гамшиг нь зарим талаараа газар доор цөмийн бөмбөг турших явцыг түргэсгэх үүднээс  байгаль экологид зориуд саад учруулах буюу үүл зайлуулах оролдлого удаа дараа хийсэнтэй холбон тайлбарлажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here