Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг өнгөрсөн баасан гарагт баривчилсан байна. АТГ-аас уг баривчилгааг авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдуулан тайлбарлаж байгаа.  Эх сурвалжуудын хэлж буйгаар түүнд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар хээл хахуул авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бололтой.

Т.Дорждэрэмийг цагдан хорих 72 цаг өнөөдөр дуусгавар болсон бөгөөд үргэлжүүлэн саатуулан шалгах шаардлагатай гэж үзсэн байна.

Төрийн мэдлийн банкинд ажиллаж буй удирдлагууд нь хөрөнгө мөнгөтэй холбоотой хэргээр асуудал дагуулдаг  жишиг энэ удаа Төрийн банкийг тойрсонгүй. Мөн тус банкийг хувьчлах тухай албан бус мэдээлэл гараад байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here