Засгийн газрын тогтоолоор цагийг ухрааж, урагшлуулахаар болсон. Тогтоолд: Гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байх”-аар заасан.

Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 00:00 цагт цагаа 23:00 болгон ухрааж, өвлийн цагийн хуваарьт шилжинэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here