Намрын дунд улаагчин тахиа сарын найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр

Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 06,24-19,21

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 9 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 7. Онгоц одтой, харагчин могой өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here