“Рио 2016” зуны олимпийн наадмын дуулиан намжиж амжаагүй байгаа энэ үед Бразилын Рио Де Жанейро хотноо паралимпийн XV маргааш эхлэх гэж байна. Тус наадамд дэлхийн 176 орны 4500 гаруй тамирчид 23 спортын 526 төрлөөр өрсөлдөх юм. Зуны 15-р паралимпийн хөтөлбөрт шинээр каное, паратриатлоны спортууд багтсан байна.

Паралимпд медалийн тоогоор тэргүүлдэг ОХУ-н паралимпийн баг энэ наадамд допингийн шийтгэлийн улмаас оролцохгүй. Саяхан тэд олон улсын арбитрийн шүүхэд ВАДА-гийн шийдвэрийн эсэргүүцэн давж заалдсан боловч үр дүнд хүрээгүй. Риогийн паралимпод манай улс түүхэндээ байгаагүй өргөн буюу 8 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцоно. Тус багт буудлага, хөнгөн атлетик, хүчний гурван төрөл, байт харвааны тамирчид багтаж байгаа юм.

Ингээд Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна

c6b208fc-5eb7-4e18-8c4b-ae8a605339b5

Есдүгээр сарын 10-нд


Байт харваа –  Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр

Есдүгээр сарын 8-нд


Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл

Жүдо бөх – А.Мөнхбат, Б.Ууганхүү

Есдүгээр сарын 9-нд


Буудлага – З.Ганбаатар

Есдүгээр сарын 13-нд


Пауэрлифтинг – Э.Содномпилжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here