Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг, сар шинийн үзэсгэлэн худалдаагаа Дүнжингарав худалдааны төвд эхлүүллээ. Цагаан сар-Нүнжигтэй экспо нэртэй тус худалдаа Дүнжингарав төвийн хойд жигүүрт өрнөж байна. Экспо бүтэн сарын турш үргэлжлэхээрээ онцлогтой аж. Дүнжингарав худалдааны төв нь уужуу машины зогсоолтой, худалдагч, худалдан авагчдын тав тухыг хангасан дулаан, тохилог орчин зэргээрээ хэрэглэгчдийн талархлыг аль хэдийнэ хүлээсэн билээ.

Үндэсний томоохон үйлдвэрлэгчид, брэнд импортлогчид болох Сүү ХК, Бамбууш ХХК, АПУ ХК, Тэсо корпораци, Суман гүн ХХК, Мөнгөн пирамид ХХК, Баясах трейд ХХК, Мах импекс ХХК, Хатан сүйх ХХК, Монос косметик ХХК, Алиман сар ХХК, Их тайга ХХК, Талх чихэр ХХК, Алиман сар ХХК, Өгөөмж Архад ХХК, Мөнхшүр кредит ХХК, Тэнгэрийн хишиг ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна.

Сар шинийн ширээнээ залардаг ууц, өвчүү, цагаан идээ, бууз, банш, шинэхэн ногоо, даршилсан бүтээгдэхүүнээс гадна гарын бэлэг, цар таваг, үндэсний хувцас, хөөрөг, даалин тэргүүтнээ та Дүнжингарав худалдааны төвийн дулаан, тохилог орчноос сонгоорой. Мөн махны худалдаа эрхлэгчдийг гадаахи талбайд урьж байна. Сарын турш худалдаа явагдах учраас хэрэглэгчид, Дүнжигаравт худалдаа эрхлэгч мянга, мянган бизнесменүүд, тэнд ажил үүргээ гүйцэтгэдэг 200-аад оффисийн ажилтанд хүрч ажиллахыг та бүхэнд уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бизнес эрхлэгч, худалдан авагч та 8809-7557, 9908-5551, 9912-0480, 9008-8808 утсанд хандана уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here