“АСА Цирк”-ийн гадна талбай болон дотор хэсэгт дулааны болон усны шугам солихтой холбогдуулан засварын ажил хийгдэж буй. Тиймээс тус төвд байрлах тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд түр хугацаагаар ажиллахгүй юм байна.

Энэ хугацаанд иргэд дараах газруудаас тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүхий л үйлчилгээг авах боломжтой аж.

-БГД 20-р хороо “Хөсөг трейд” ХХК-ийн байр

-БЗД 8-р хороо Улаанхуаран хилчний 1-р гудамж, “Таван ган” ХХК-ийн байр

-Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолбор

-БЗД 17-р хороо, “Да Хүрээ” худалдааны төв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here