Улсын хэмжээнд тарвага агнахыг хориглосон төдийгүй, нийслэл рүү тарваганы мах, эд эрхтнийг нь оруулахгүй байхаар, мөн тарваган тахал өвчнөөс урьчилан сэргийлэх зорилготой хяналтын пост гаран ажиллаж байгаа.

Хууль бусаар тарвага агнах, нууцаар махыг нь Нийслэлд оруулж ирж зарахыг завдсан үйлдэл гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд 90 гаруй тарваганы тулам ачиж явсан эмэгтэйг эргүүлийнхэн саатуулан шалгаж эхэлсэн бол өчигдөр хориотой бүсэд буюу амралтын газар хууль бусаар тарвага агнасан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, ХУД-8 “Чингисийн хүрээ” амралтын газар тарвага барьсан хүн байна” гэсэн мэдээллийг өчигдөр авч шалгахад, ЧД-3 хороонд суух Н /эр.50н/, Д /эр.35н/ нархоёр тарвага агнаж авч явсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар “ТОЗ-8” буу 1 ш, сум 8-ыг, хураан авчээ.

А.Амин