Б.Насанбаярын нэхэмжлэлтэй иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан шүүх хурал өнөөдөр болох байсан ч энэ сарын 26-ны өдөр хүртэл хойшиллоо. Учир нь нэхэмжлэгч Б.Насанбаяр хоолны хордлогод орсон бөгөөд өмгөөлөгч нь хөдөө орон нутагт яваа гэх тайлбарыг өгсөн юм.

Хэргийг эргэн сөхвөөс Э.Цэрэндолгор нь Б.Насанбаярыг мүүний шашиныг Монголд дэлгэрүүлсэн гол буруутан нь хэмээн мэдээлсэн. Харин Б.Насанбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан нь энэ билээ.