Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард зохион байгуулагдах АСЕМ-ийн уулзалтад зориулж 45 хүний суудалтай 43 автобус худалдаж авсан. БНСУ-ын “Хьюндай” компанид үйдлвэрлэсэн эдгээр автобусууд 5.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах  гэрээ байгуулсан юм. “Хьюндай” компани автобусуудыг туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэжээ. Харин АСЕМ дууссаны дараа дээрх автобусуудыг Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлд ашиглана. Ингэхдээ нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр дээрх автобусуудыг өгөхөөр төлөвлөөд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here