МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат ын  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн. Н.Түвшинбаярыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр хорих ангид албадан саатуулаад байгаа.  Түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдэх байсан бол дөнгөж сая 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  гаргажээ.