ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлуулж, нэгдүгээр сард хийхээр болсныг хэллээ. Тэрээр “Тусгай нислэгийг хойшлуулах зайлшгүй шалтгаан гарсныг иргэд ойлгохыг хүсье. Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт, 20-нд Токио, энэ сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан юм” гэв.