Коронавирус цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиуд цахимаар хичээллэж байгаа. 

Тэгвэл Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2020-2021 оны хичээлийн жилийн улирлын амралт ирэх даваа гарагаас буюу 12 дугаар сарын 21-нээс  эхэлнэ. Улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ. 

Харин их дээд сургуулийн оюутнуудын амралт 2021 оны 1 дүгээр сарын 05-наас 2 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.