“Эрдэнэс Монгол” компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа томилогдон тамга тэмдгээ хүлээн авсан билээ.  Тэгвэл тус компанийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван дэд захирал, нэг тэргүүн дэд захиралтай заажээ.  Мөн зарим газруудыг татан буулгаж, хэлтэс болгохоор бүтэцдээ өөрчлөлт оруулсан гэх  мэдээлэл байна.  Тэгвэл тус компанийн тэргүүн дэд захирлаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонг томилно гэх мэдээлэл байна.  Харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Л.Хосбаяр нарыг дэд захирлаар томилуулахаар АТГ-т бичгээ хүргүүлээд байгаа гэнэ.  Ц.Цолмонгийн хувьд  УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүнийг улс төрийн хүрээнд М.Энхболдын хүн гэх нь бий.

Тэрээр эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютер операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.