COVID-19″-ийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зорчигчдийг автоматаар ариутгах хаалгыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрлуулаад байгаа талаар Иргэний нисэхийн Үндэсний төвөөс мэдээллээ. Нисэх буудлаар үйлчлүүлэгч, зорчигч иргэд болон нисэхийн салбарын нийт ажилтан, албан хаагчдыг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгалын хаалгыг ийнхүү суурилуулж ашиглалтад оруулжээ. Улсын онц чухал салбарын нэгд тооцогдож, тасралтгүй 24 цагийн үйл ажиллагаатай, байнга өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг иргэний нисэхийн салбарын онцгой 4 цэгт нисэх буудлыг оролцуулаад дээрх ариутгалын хаалгыг суурилуулжээ.