Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс сулруулж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн.

Ингэхдээ ресторан, кабе, дэлгүүр, зоогийн газар, сүлжээ хоолны газар, ахуйн барааны дэлгүүр, кофе шопуур 07.00-21.00 цаг хүртэл ажиллах юм. Мөн 13.5 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлэхийг зөвшөөрчээ.