Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Испани улсын “Болскан Монгол” ХХК-тай Налайх дүүрэгт эрүүл мэндийн жишиг төв барих концессын гэрээнд гарын үсэг зурлаа.

Концесс эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр Налайх дүүргийн 2-р хороонд хуучин Эрүүл мэндийн нэгдлийн хашаанд эмнэлгийн барилгыг барьж нийслэлийн өмчид шилжүүлэх юм. Эмнэлгийн барилгын төлөвлөж буй төсөвт өртөг нь 43 тэрум 567 сая гаруй төгрөг бөгөөд эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийг хамтад нь хүлээлгэн өгөх юм.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгыг  анх 1954-1965 онуудад барьж ашиглалтад оруулсан байна.

Одоогийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан учраас төсөл хэрэгжүүлэгчид хуучин барилгыг буулгаж шинээр 180 ортой, эмнэлгийн стандарт шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн шийдэл бүхий барилга барих юм. Гэрээнд уг барилгыг 2018 онд ашиглалтад оруулахаар тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here