УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Цогтбаатар өнөөдөр сонгуулийн сурталчилгааныхаа ажлыг албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн ёслолд МАН-ын 500 гаруй гишүүн, дэмжигч оролцож, нэр дэвшигчид амжилт хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд, УИХ-ын гишүүн асан Т.Ганди, дуучин Б.Амархүү нар нэр дэвшигч Д.Цогтбаатарын талаар сэтгэгдлээ хэлж, нэр дэвшигчид амжилт хүссэн юм.

Д.Цогтбаатар нь МАН-аас нийслэлийн Сүхбаатар, Багануур дүүргийн 59 дүгээр тойрогт нэр дэвшиж буй бөгөөд өмнө нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайдаар тус тус ажиллаж байсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Монголд төрд хэрэгтэй мэргэшсэн, шилдэг дипломатч мэргэжилтнүүдийн нэг хэмээн сонгогч олон нь үнэлж буй билээ.

13445728_259914767697510_3688047818201260312_n[1]

Ерөнхий сайд асан С.Батболд: Д.Цогтбаатар шиг хүмүүс улс нийгэм ийм хүндрэлтэй байгаа үед гарцаагүй хэрэгтэй

-2008-2012 онд Д.Цогтбаатар сайд бид хоёр нэг баг болж Засгийн газарт ажиллаж байхад амаргүй цаг үе байсан уу гэвэл байсан. 2008, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал Монголын эдийн засгийг -1.6 хувьд хүргэсэн. Гэхдээ бид тэр дөрвөн жилд нэг баг болж, эв нэгдэлтэй ажиллаж, том сорилтуудыг даван туулж, 2011 он гэхэд эдийн засгаа 17.5 хувьд хүргэж чадсан. Бид ард иргэдийнхээ, хөрөнгө оруулагчдын, бизнес эрхлэгчдийн итгэлийг алдаагүй. Хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч тэр бүх зүйл одоо байхгүй, үндсэндээ 50-70 сая төгрөг болж буурсан. Долларын ханш 2000 төгрөгт хүрчихлээ. Үүний гол дүгнэлт нь нүүрсний үнэ унасанд биш л дээ. Гол нь Ардчилсан нам засаг барихдаа бизнес эрхлэгчдээ дэмжиж чадаагүй. Мөн ард иргэдийн итгэлийг алдаж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Дээр нь төр засгийн, бодлогын хямрал нүүрлэсэн. Энэ нөхдүүд бидний хүлээлгэж өгсөн 17 хувийн өсөлттэй эдийн засгийг 0.1 хувийн өсөлттэй, 42 их наяд төгрөгийн өртэй болголоо. Иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй болчихсон. Зээлийн хүүндээ жил бүр 950 тэрбум төгрөг төлж байна. Энэ мөнгөөр 1000 цэцэрлэг, 1000 км автозам барьж болно. Дөрвөн жилд ингэтлээ дампуурч, завхарсан эдийн засгийг сэргээх, хүндрэлийг даван туулах хүч, бололцоо МАН-д байна. Энэ удаагийн сонгуульд МАН ажил хийх мэдлэг чадвар, туршлагатай ахмад үе болон эрч хүчтэй, мэдлэг чадвартай дунд, залуу үеийг хослуулан нэр дэвшүүлсэн. Яг ийм нэр дэвшилт манай Сүхбаатар дүүрэгт байгаа. Манай намын хамгийн шилдэг, өндөр мэдлэг, чадвартай боловсролтой нэр дэвшигчид маань 59 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Энэ хямрал, хүнд хэцүү байдлаас биднийг сэтгэлийн хөөрлөөр ярьсан, уран, сайхан үг гаргахгүй. Харин зөв бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хийдэг хүмүүс хэрэгтэй. Би Д.Цогтбаатар даргыг туршлагатай, чадвартайг мэднэ. Тэр аливаа асуудалд бодитойгоор хандаж, судалгаа шинжилгээ хийж, түүнийхээ үндсэн дээр дүгнэлт хийж, шийдвэрлэх гарцыг олдог. Тийм учраас Д.Цогтбаатар шиг хүмүүс улс нийгэм ийм хүндрэлтэй байгаа үед гарцаагүй хэрэгтэй байгаа юм.

13435567_259914764364177_3820845466437726376_n[1]

УИХ-ын гишүүн асан Т.Ганди: Д.Цогтбаатарыг бол манай намын сор болсон, манай намын уураг татхи болсон залуучуудын нэг 

-Монгол Улс маань хөгжих, эс хөгжих, орших, эс оршихын зааг дээр ирээд байна. Яагаад ийм байдалд орчихов гэдгийг та бүхэн бодож байгаа байх. Би ч бас бодож байна. Яагаад ийм болсон бэ гэхээр Монгол төр залгамж чанараа алдаж, ой санамжгүй болсон. Бие биентэйгээ хэмлэлдэж, тэмцэлдсэн учраас энэ ой санамж алдагдсан гэж үзэж байгаа. Манай нам 95 жилийн хугацаанд төрийн бодлогыг өчигдөр, өнөөдөр, маргааштай нь авч явж, нэг өрх гэр, нэг хүн бүрт хүртээлтэй бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Төр залгамж чанартай байх ёстой. Залгамжгүй учраас энэ улс орон маань хөгжихгүй, бодлого явахгүй байгаа юм. Ерөнхий сайд асан С.Батболд маш нухацтай тоо, баримтуудыг хэллээ. Бид олборлох салбарт амжилт гаргасан. Эдийн засгийн өсөлтийг авчирсан. Өсөлтийг хүн арддаа жигд, тэгш, хүртээмжтэй хүргэх бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн. Гэтэл энэ бодлого маань залгамж чанараа хадгалж, хэрэгжиж чадсан уу гэдэгт эргэлзэж байна. С.Батболд сайдын тэргүүлж байсан Засгийн газрын үед Хүний хөгжил сангаар дамжуулан бид хүнээ дэмжих, хөгжлийг дэмжих бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ бодлого үргэлжилсэн бол өнөөдрийн ядуурал гүнзгийрэхгүй байх байсан. Энэ бодлого цаашдаа үргэлжлэх ёстой. Ийм боломж, бололцоо ч бидэнд байгаа.

Хөгжлийн гол үндэс сахилга бат, зохион байгуулалттай, тогтвортой үйл ажиллагаан дээр тогтдог. МАН ялалт байгуулсан тохиолдолд төрийнхөө ой санамжийг сэргээнэ. Залгамж чанараа хадгална. Хүн болгон, иргэн бүрт хүртээмжтэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Нөгөөтэйгүүр энэ төрд маань оюунлаг, чадвартай, мэргэшсэн хүмүүс хэрэгтэй байна. Д.Цогтбаатарыг би манай намын сор болсон, манай намын уураг татхи болсон залуучуудын нэг гэж үнэлдэг. Төрийн бодлогыг мэргэшсэн, туршлагатай хүмүүс авч явах ёстой. Нэг үгээр хэлбэл, хөгжлийн загвар болсон галт тэргийг яг л ийм чадвартай, оюунлаг хүмүүс удирдах ёстой. Зарим хүмүүс галт тэргэнд суучихаад жолоодлогогүй хаяад явж байна. Улс орны маань хөгжлийн бодлогыг эзэнгүй хаяад явж байна. Зарим нь андуурч, өөр галт тэргэнд сууж байна. Тийм учраас тогтвортой үйл ажиллагааг мэдлэг, чадвараараа авч явах галт тэрэгний зүтгүүрийн толгойд манай Д.Цогтбаатар шиг залуучууд хэрэгтэй байна.

Д.Цогтбаатар оюунлагаасаа гадна хүнлэг хүн. Монголын төрд өнөөдөр хүнлэг улстөрчид хэрэгтэй байна. Нийгмийн амьдралаа халууны шил шиг мэдэрч ажиллах ёстой. Тийм хүмүүсийн нэг нь Д.Цогтбаатар мөн.

13383695_1269940486364273_958251234_o

Дуучин Б.Амархүү:.  Залуу хүмүүсээ маш их дэмждэг учраас би ч бас Д.Цогтбаатар ахад итгэж, баярлаж явдаг

-Бодит байдал яривал 2006 онд “Народный артист” конкурс дуусаад, Монгол даяар Б.Амархүү гэдэг залуу байдаг юм байна гэдгийг хүмүүс мэдсэн. Тэрний дараа 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчилсан. Яг тэр үеэр “Народный Артист” конкурс дуусчихсан, бид Оросын газар нутагт Монголынхоо нэрийг гаргаад явж байсан. Энэ залуу Монголынхоо Ерөнхийлөгчтэй Оросын газар нутаг дээр уулзвал маш гоё зүйл юм боловуу гэдэг утгаар нь манай Д.Цогтбаатар ах бүгдийг нь зохион байгуулаад, намайг Ерөнхийлөгчтэй уулзуулсан. Би тэр үед улсынхаа Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж, маш их сэтгэл догдолж баярлаж байлаа. Үнэндээ залуу уран бүтээлч, тамирчид гадаадад явж, улс орныхоо нэрийг гаргахад маш олон асуудал гардаг. Эдгээрийн нэг нь бичиг баримт, визний асуудал. Тэр бүх асуудлыг бүрэн өөр дээрээ үүрч, шийдэж өгч чаддаг Д.Цогтбаатар ах маань Монголын маш олон залуусыг гадаадад олимпиад, олон улсын тэмцээнд оролцоход бичиг баримтын асуудлыг шийдээд, ногоон пасспорт гаргаж өгч байсан. Энэ утгаараа залуу хүмүүсээ маш их дэмждэг. Тийм учраас би ч бас Д.Цогтбаатар ахад итгэж, баярлаж явдаг. Би саяхан аавтайгаа МАН-д элссэн. МАН өнөөгийн Монголын амьдралд юу дутагдаж байна вэ, залуус юу хүсч байна вэ гэдгийг маш сайн мэддэг. Та бүхэндээ чин сэтгэлээсээ амжилт хүсье.

13394000_259638444391809_6999433627861136018_n[1]

www.inder.mn Дэлгэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here