УИХ-ын даргын захирамжаар Хүндэтгэлийн хуралдааныг өнөөдөр хийхээр товлоод байсан. Харин коронавирусний халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан хийхээр зарласан Хүндэтгэлийн хуралдаан болон бусад арга хэмжээ түр хугацаагаар хойшлуулжээ