Орон сууцны ипотекийн жилийн 6 хувийн хүүтэй зээлийг  энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хүсэлт гаргасан иргэдэд олгож эхлэх зохицуулалттайгаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 29 –ний өдрийн байдлаар нийт 520 иргэнд 37.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр олгоод байна. Үүнээс хөдөө орон нутгийн 145 зээлийн хүсэлтэд 7.8 тэрбум төгрөгийн зээлийг олголоо.