Гадаад харилцааны яамнаас энэ сарын 6-нд Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргасан гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Тэгвэл энэ талаар Монголбанкнаас тодруулахад “ Монгол Улсыг  саарал жагсаалтаас гаргасан гэх мэдээлэл хараахан эцэслэгдээгүй. ФАТФ-ын салбар хоёр хуралдаан энэ сарын сүүлээр Парист болохоор товлогдсон. Тэр хурлаар эцэслэн шийдэгдэнэ” гэлээ. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны сайдын мэдээлэл бол “Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд ЕХ-той хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу ЕХ-ны саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэр. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтаас өөр юм байна.