“Алтай констрашкн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлийн асуудалд холбогдуулан шалгаж, улмаар цагдан хориод байсан юм. Түүний 30 хоног цагдан хорих хугацаа энэ сарын 10-нд дууссан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин 30 хоног цагдан хорих захирамж гаргасан байна. Х.Бат-Эрдэнийг өмгөөлөгч шүүгчийн энэхүү захирамжийг эсэргүүцэн, тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаж, гомдлыг хэлэлцээд батлан даалтад гаргасан аж. 

Түүнийг хамаарал бүхий “Монгол драй милк” компани нь Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан ч барьцаанд тавьсан хөрөнгө нь зээлийнхээ 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан гэдэг.