Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны зургадугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг дуустал БНХАУ-аас загас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарласан. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсад импортоор орж ирсэн амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлоос сорьц авч баталгаат лабораторийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа.

Нөгөөтэйгүүр урд хөршид гахайнаас үүдэлтэй вирусын халдвар тархаж байгаа тул гахайн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ анхаарах нь чухал юм.