Оросын “ВКонтакте” олон нийтийн сүлжээ шинэ үйлчилгээтэй боллоо. Энэ нь аудио мессежийг текст болгон хувиргах үйлчилгээ юм. Энэ функц нь гар утасны VK аппликэйшнээр ажиллаж байгаа бөгөөд ойрын хэд хоногтоо багтан сүлжээний бүх хэрэглэгч ашиглах боломжтой болно. “ВКонтакте” сүлжээн дэх 30 хүртэл секундын аудио мессэжийг текст болгон хувиргах юм.

Энэ үйлчилгээгээ улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Тун удахгүй энэ функцийг компьютерээс хийх боломжтой, мөн 30 секундээс илүү урт аудио бичлэгийг хувиргах, мөн өөр сүлжээнээс илгээсэн бичлэгийг хувиргах зэрэг сайжруулалтыг ойрын үед хийх ажээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ