Ирэх сард бүх нийтээр ажлын гурван өдөр амарна. Тухайлбал, 

  • “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” – 2020.06.01 /Даваа гараг/
  • Бурхан багшийн Их дүйчин өдөр – 2020.06.05 /Баасан гараг/ Билгийн тооллын шинийн 15
  • Харин УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 24 буюу лхагва гарагт тус тус бүх нийтээр амрах юм. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.6-д Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1, 4.1.10-д Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нийг нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж заасан байдаг.

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.

Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан тул зургаадугаар сарын 24-нд бүх нийтээрээ амарч, саналаа өгөх юм.

Ирэх долоо хоног буюу зургадугаар сарын 1, 5-ны өдөр бүх нийтээр амарна. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн даваа, баасан гарагт бүх нийтээр амрахаар таарч байгаа юм.

Зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн баяр, зургаадугаар сарын 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож буй.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх хоёр өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байна.

УГ ХУУЛИЙН:

3.1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.

4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

4.1.10. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15. хэмээн заажээ.