МЭДЭГДЭЛ
Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгэж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна.
Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна. Эрх биш улстөрд хэдэн жил болсных намайг нэр дэвшээд Хан-Уулчуудын дэм, сонголтоор гараад ирэх вий гэж айдастаа автсан хэсэг нохдын боорлолт байгааг мэдрэхтэйгээ.
Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо 14:00 цагаас хуралдаж шийдвэрээ гаргана. Миний бүрдүүлж өгсөн материал 100% хуулийн шаардлага хангасан.
Хуульд улс төр орж хүний царай харж гуйвалгүй, үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох язгуур эрхийг хамгаална гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн;

УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр