Дээрх шүүгдэгч нарыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байсан билээ. Албан тушаал, авлигалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баярыг 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн хүрээнд Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

С.Баяр “Хохирол байхгүй, хохирогч үгүй хэрэгт намайг буруутгаж яллах гээд байна. Хохирлын үнэлгээг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж тавьсан байгаа юм”