Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг өнгөрсөн 2019 онд угсарсан бол энэ жилийн төлөвлөгөөний дагуу ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн билээ.

УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын 4 бригад болон хэд хэдэн компани энэ замын бүтээн байгуулалтад оролцож байна.

Гэвч хэдхэн хоногийн өмнө ажлын талбай дээр ажилтан осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, төмөр зам дээр ажил гүйцэтгэж байгаа “Сидар голд” компанийн ажилтан амиа алдсан энэхүү харамсалтай золгүй хэргийг компанийн зүгээс ч хэргийг хав даржээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Хэдхэн хоногийн өмнө ийм хэрэг гарсан нь үнэн. Ажлын талбай дээрээ ажлаа хийж байгаад амиа алдсан гэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй ажиллаж байсан юм шиг байна лээ” гэсэн мэдээллийг өгөв.

Дашрамд дуулгахад “Сидар голд” компани нь төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй юм байна. Тиймээс энэ Зүүнбаянгийн төмөр зам барих ажилд тендерээр шалгарч оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here