Фэйсбүүк дэх “Super mom” группын ээжүүд нэгдэж Чингисийн талбай дээр улаанбурхан болон бусад халдварт өвчнөөр эндсэн бяцхан үрсийнхээ дурсгалд зориулж “Бойтогтой жагсаал” хийхээр болжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 21.00 цагаас ээжүүд хүүхдийн бойтог, тоглоом барин зул асааж Чингисийн талбай дээр жагсах юм.

Бүр мөсөн ангижирч устсан гэгдэж байсан улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчин нь хүндэрсэн 21 нярай эмчлүүлж байна. Мөн  уг өвчнөөр нэг шөнийн дотор хоёр хүүхэд нас барсан гэх мэдээллийг тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд нь хэлж байгаа юм.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ний 14.00 цагаас Эрүүл мэнд,спортын яамнаас хүүхдийн эндэгдлийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан. Бид улаанбурхан өвчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here