Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

Barimt.mn
2025/05/16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтын захиргаа, хил, гааль, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг хяналтын байгууллагын нэгдсэн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Гашуунсухайт боомт 1992 онд байгуулагдсан. БНХАУ-ын Ганцмод боомттой хиллэдэг. Нүүрсний 50 гаруй, зэсийн баяжмалын 57 хувийг экспортолдог.Гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээр стратегийн ач холбогдолтой хамгийн том боомт юм. Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ‘‘Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн бүтээн байгуулалтыг 2019 оны есдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь боомтын тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг өргөжүүлж, хөрш орнуудтай хилийн боомтыг хөгжүүлэх замаар олон улсын худалдаа, бүс нутгийн хөгжлийг дэмжих, экспорт, импортын өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах төсөл юм. Боомтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө нэвтрүүлэх хүчин чадал багатайн улмаас тээврийн хэрэгслийн 100 гаруй км урт дараалал үүсэж, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж муутай, ачаалал их зэрэг олон бэрхшээл байжээ.

Төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 43.5 тэрбум төгрөг, Монгол Улсын төсвөөс нийт 29.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна. 2019-2024 онд 15.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн, 2025 онд үлдсэн 14.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ. Ковид-19 цар тахал болон үерийн улмаас цаг хугацаа зардал, мөнгөний хүндрэлүүд тулгарсан ч бүтээн байгуулалтаа зогсоохгүйгээр зохион байгуулж, Монгол Улсын аж ахуй нэгжийн 50 ажилтан, БНХАУ-ын талаас 258 ажилтан, нийт 308 инженер, техникийн ажилчид бүтээн байгуулалтад оролцсон аж.

Боомтын барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилж, зорчигч болон ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборыг нийт 31.9 га талбайд төлөвлөж, шалган нэвтрүүлэх цогцолбор бүхий 29 барилга байгууламж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хяналт шалгалтын эгнээг орох, гарах чиглэлд тус бүр гурван эгнээ, эрдэс баялаг экспортын хэсэгт гарах чиглэлд 10, орох чиглэлд зургаан эгнээ болгон өргөтгөж, олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, цахилгаан хангамжийн дэд өртөө, холбоо дохиолол камержуулалт, зам талбайн гэрэлтүүлэг, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлыг гүйцэтгэжээ. Ингэснээр зорчигч болон ачаа, тээвэр нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин, эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгдэх боломж бүрдээд байгааг тус боомтын удирдлагууд танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16