ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Barimt.mn
2024/12/18

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Баруун Терминал’’-д Имарт тав дахь салбарынхаа үүд хаалгыг нээж үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ. Нийслэл хотын хүн амын 12% нь Сонгинохайрхан дүүрэгт төвлөрөн суурьшдаг бөгөөд тус төв нь 17 аймаг 240 гаруй сум руу хот хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлж байна.  Өдөрт дунджаар 3000~5000 мян.хүн үйлчилгээ авч байна.

Шинэ Улаанбаатар Баруун Терминал нь 30,000 м.кв талбай бүхий 6 давхар худалдаа, үзвэр, үйлчилгээний танхимтай бөгөөд энэхүү шинэ терминал ашиглалтад орсноор баруун аймгийн зорчигчид болон СХД-ийн иргэд дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтад бүх төрлийн худалдаа, үзвэр, үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.

Имарт Драгон салбар нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад зориулан Имартын нэрийн бүхий л брэнд бүтээгдэхүүнүүдийг төвлөрүүлж шинэчилсэн зохион байгуулалттай,  тав тухтай орчинг бүрдүүлэхийг зорьжээ. NO BRAND Брэнд, сурталчилгааны зардал шингээгүй хямд үнэтэй хүнс, гэр ахуйн бүтээгдэхүүнээрээ хэдийнээ хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн ‘‘No Brand’’ зон цоо шинэ ‘‘lime yellow’’ өнгө төрхтэйгээр Имарт Драгон салбарт иржээ.

ӨДӨР БҮР ШИНЭ ИМАРТЫН НЭРИЙН ХООЛ

Имартын хамт олон зөвхөн Драгон салбарын хэрэглэгчдэдээ зориулж тусгайлан хөгжүүлсэн цоо шинэхэн бүтээгдэхүүн болох ‘‘Vivo pizza’’-г худалдаанд гаргасан байна.  Тус бүтээгдэхүүн нь баялаг орцтойгоос гадна авч яваад идэх боломжтой авсаархан савлагаатай ажээ.


АМТЛАХ БҮРД АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭР


Маргарин агуулаагүй, цэвэр цөцгийн тосоор хийсэн франц бэйкериг та өдөр бүр шинээр нь авч амтлах бүрдээ аз жаргалыг мэдрээрэй. Мөн эрхэм хэрэглэгч танд зориулан  бүх төрлийн хоолны хөлдүү бэлдэцүүдээс гадна тээвэрлэлтийн горим алдагдаагүй, чанарын баталгаатай ХӨЛДӨӨСӨН ХҮНС, ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮН-ийг өргөн сонголттойгоор худалдаалах юм байна. Имартын шинэ салбараар зочилсноор шинэ хүнс, боловсруулсан хүнсний тасгаас гадна ГЭР АХУЙ, ЦАХИЛГААН БАРААнаас авахуулаад гоо сайхан, бичиг хэрэг, хүүхдийн тоглоом зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийж болох ажээ.

Имарт Драгон салбар нээгдсэнээр СХД-ийн иргэд болон ‘‘Шинэ Улаанбаатар Баруун Терминал’’-аар үйлчлүүлж буй орон нутгийн үйлчлүүлэгчид нэг цэгээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өдөр бүр хямд үнээр авах боломжтой болжээ. Мөн зогсоолын асуудлыг бүрэн шийдвэрлэж 600 автомашины ил болон дулаан зогсоолыг байгуулсан тул үйлчлүүлэгчид тав тухтай үйлчлүүлж болох нь ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25