Арав гаруй жилийн гацаа тайлагдаж, эдийн засаг сэргэнэ

Barimt.mn
Өчигдөр

 Монгол Улс нарийн өргөн цариг хэмээн талцаж, улстөржилтийн хэрүүл хийсээр, эдийн засгийн боломжоо 10 гаруй жилээр алдсан. Тухайлбал, 2015 онд Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр зам ашиглалтад оруулсан бол, уг төмөр замаар 232 сая тонн нүүрсийг экспортод гаргаж, 18,5 тэрбум ам.долларыг нэмж олох байсан талаар салбарынхан хэлдэг. Харин БНХАУ 14 тэрбум юанийн алдагдал хүлээжээ. Тэгвэл алдсан алдаагаа засаж, Монгол Улсын Засгийн газар 14 мега төслийнхөө нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг эрэмбэлж, гэрээ хэлэлцээрийг үе шаттайгаар явуулахаар болсон билээ.

Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор манай улс  120 сая тонн нүүрс экспортолно

Манай улсын нийт эдийн засгийн 97 хувь нь уул уурхайгаас хамааралтай бөгөөд жилдээ 50-60 сая тонн түүхий, боловсруулаагүй бүтээгдэхүүн экспортолдог гэсэн дүн мэдээ бий. Гэхдээ энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, 2023 онд 60 сая тонн нүүрс экспортлосон бол, энэ онд 80 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэдийгээр жил ирэх тусам нүүрсний экспортын хэмжээ өсч байгаа хэдий ч тээвэрлэлтийн бүхий л нөөц боломжоо бүрэн дайчлаад энэ дүн 90 сая тонноос хэтэрч чадахгүй гэсэн тооцоо судалгаа байдаг. Харин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтыг хийснээр манай улс нийт 120 сая тонн нүүрс экспортлох боломжтой болох аж.

Ийнхүү хоёр улсын хооронд олон жил яригдаж, хүлээлт үүсгэсэн дэд бүтцийн төсөл гараанаас гарах эрх зүйн орчин бүрдлээ. Манай улсын нийт эдийн засгийн хамгийн том урсгал явагдах боомт болно гэж ч тооцоолж байгаа юм.

Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байгаа үед төслөө хөдөлгөхгүй

гацаавал эдийн засгийн эрсдэлд унана

Нүүрсний ганц гол зах зээл гэж болох БНХАУ нүүрсний хэрэглээ, тэр дундаа түүхий нүүрсний импорт, хэрэглээнд тавих стандарт шаардлагуудаа улам чангатгаж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд Хятад Улс аажмаар нүүрсний хэрэглээгээ бууруулж, энэ үед зөвхөн дотоодын олборлолтоор хангах хэмжээнд хүрнэ гэж дүгнэсэн байна. Ийм цаг үед Монгол Улс томоохон төслөө хөдөлгөж, нүүрсээ экспортлохгүй улстөрийн хэрүүлээ хийж, төмөр замын холболтоо гацаавал олон тэрбум юанийн өрөнд орж, эдийн засгаа унагах эрсдэлтэй.

“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжвэл хоёр боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш түвшинд байлгах талаар ярьж байна.  Өөрөөр хэлбэл, ядуурлын түвшин 2 дахин буурах тооцоолол байна. Мөн тухайн төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар Монгол Улсын ДНБ 3.5 тэрбум ам.доллароор өсөх бол Монгол Улсын экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын орлого жилд дунджаар 2.61 тэрбум ам.доллар байгааг 2.8 дахин нэмэгдүүлж, 7.4 тэрбум доллар болгох боломжтой аж.

“Чайна энержи” Монголын жилд олборлохуйц хэмжээний нүүрсийг сард олборлодог

Монгол Улс БНХАУ-тай 69 жилийн тэртээ Замын-Үүд-Эрээн боомтоор төмөр замаар холбогдсон. Тэгвэл хоёр дахь нь Гашуунсухайт-Ганцмод боомт болоход тун ойрхон байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг БНХАУ-ын талаас “Чайна Энержи групп” компани хариуцан ажиллаж байгаа. Тус групп нь БНХАУ-ын нүүрс, эрчим хүч, тээвэр, химийн үйлдвэрлэлийн салбарын хамгийн том компани. Технологи, судалгаа хөгжүүлэлт, нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний нөөцийн боловсруулалтаар дэлхийн хэмжээнд өрсөлддөг. Нийт 17 компани, 88 нүүрсний уурхайтай бөгөөд жилд 720 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

2023 оны эцсийн байдлаар 39 ухаалаг нүүрсний уурхай ашиглалтад орж, ухаалаг нүүрсний уурхай нийт уурхайнуудын 55.7 хувийг эзэлж байгаа бөгөөд 193 ухаалаг нүүрс олборлолтын цэг, 265 ухаалаг өрөмдлөгийн цэг, 45 ухаалаг нүүрс ялгах үйлдвэр ашиглалтад орж, ухаалаг бүтээн байгуулалт болон технологийг хослуулан хэрэгжүүлдэг. Монголын жилд олборлохуйц хэмжээний нүүрсийг сард олборлодог гэсэн үг.

“Чайна энержи” компаниас манайд илгээсэн захидалдаа хэлцлээр тохирсон зүйлийг танай УИХ зөвшөөрсөн тохиолдолд бид алдагдлаа нэхэмжлэхгүй, төслийг үргэлжлүүлэн дуусгаж хилийг холбох шийдэлд хүрээд байна гэсэн утгатай захидал илгээснийг Засгийн газар хүлээн авчээ.

  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Явган замын цагдаатай болчих юм уу? П.Батчимэг гишүүн ээ 11 цагийн өмнө
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто … Өчигдөр
Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны… Өчигдөр
"Ногоон бүс"-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталлаа 2025/12/05
Биржийн нүүрсний экспортын хэмжээг шинэчиллээ 2025/12/04
Гадаад валютын нөөц 6,0 тэрбум ам.долларт хүрчээ 2025/12/03
​COP30 Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 30.3% бууруулах бодлогоо тан… 2025/11/20
“Google Pay” төлбөрийн системийг Монголд албан ёсоор нэвтрүүллээ 2025/11/18
“Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт… 2025/11/17
МИАТ ТӨХК, Etihad Airways компаниуд хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025/11/17
Дүүжин замын тээврийн төсөлд НОБГ хамтран ажиллаж байна 2025/11/14
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж байна 2025/11/13
268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ 2025/11/12
COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаныхныг х… 2025/11/11
"Эрт илрүүлэг, оношилгооны төв" ашиглалтад орлоо 2025/11/06
Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт хийснээр эрсдэлээс сэргийлнэ 2025/11/04
Энхтайваны гүүрний доор борооны ус зайлуулах шугам угсарч эхлэв 2025/07/30
МИАТ шинэ агаарын хөлгөө "Ирвэс" хэмээн нэрлэжээ 2025/07/30
Сингапур руу шууд нислэг үйлдэж эхэллээ 2025/07/28
БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдын анхааралд 2025/07/28