Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ

Barimt.mn
2024/11/09

Монгол Улс АНУ-ын засгийн газар хооронд байгуулсан хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АНУ-ын Элчин сайдын яамнаас хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ 2020 оноос хэрэгжиж эхэлсэн.

Энэ төслийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэг болон хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болсон хүүхэдтэй ажиллах, энэ чиглэлд Төрийн болон ТББ-ыг чадавхжуулахад тодорхой ажлууд хийгдсэн.

Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрыг тохижуулж, 59 үйлчлүүлэгчийг хүлээн авсан байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ерөнхий газрын харьяанд бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдийг урт хугацаанд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний төвийг байгуулж, техникийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Энэ төвөөр зургаан хүүхэд үйлчлүүлж байна.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталсан.
Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн хамгаалал илүү сайжирсан. Тухайлбал, хүүхдэд ээлтэй өрөөг тохижуулж, хүүхдээс тайлбар, мэдүүлэг авах гэх мэт олон эерэг нөлөөллийг хэлж болно.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилт үр дүнтэй байна гэж талууд үзэж байгаа учраас цааш үргэлжлүүлэхээр болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25