Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийг шинэ шатанд гаргана

Barimt.mn
2024/09/14

1964 онд МУЗН-ийн дэргэд “Насанд хүрсэн хараагүйчүүдийн сургалтын төв” нэртэй анх нээгдсэн “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн 60 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэх, мэргэшил олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор байгуулагдаж байсан тус төв 100 гаруй ажилтантайгаас 80 гаруй хувь нь харааны бэрхшээлтэй. Тэд монгол гэр, эсгий, зөөлөн эдлэл, цэвэрлэгээний багаж, хөдөлмөр хамгааллын хувцас, цаасан болон даавуун уут зэрэг олон төрлөөр сургалт, үйлдвэрлэл эрхэлдэг.

Манай Улсад харааны бэрхшээлтэй 12 мянган иргэн байна. Үе үеийн Засгийн газраас хараагүй иргэдийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Мөн хараагүй хүмүүс мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банктай бичвэрийг дуу авианд хөрвүүлэх программыг хөгжүүлж, ашиглалтад оруулснаар төрийн үйлчилгээг саадгүй авах боломж бүрдсэн юм.

Тус төвийн 60 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэр Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Бид өнөөдөр хөгжлийн бэрхшээл гэж ерөнхий том зургаар бус тухайн бэрхшээл бүрийн онцлогт тохирсон хэлбэрээр шаардлагатай үйлчилгээг хүргэх нь зүйтэй. Цаашид энэ чиглэлээр бодлого төлөвлөн хэрэгжүүлнэ.
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв бол харааны бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх, хөгжих, сурч боловсрох гол түшиц газар болдог. Тийм ч учраас миний бие энэ төвийн үйл ажиллагааг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох замаар шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхэд анхаарах болно” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даал… 2026/02/13
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдэл гаргажээ 2026/02/11
Ерөнхий сайд Г.Занданшатар ДАВОС-ын эдийн засгийн чуулганд оролцоно Өчигдөр
Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ Өчигдөр
Таван байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөжээ Өчигдөр
"Урт цагаан"-ыг архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай… Өчигдөр
Хотын агаарын бохирдол хэмждэг харуулуудын мэдээгээр 2025/12/24
Явган замын цагдаатай болчих юм уу? П.Батчимэг гишүүн ээ 2025/12/09
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто … 2025/12/08
Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны… 2025/12/08
"Ногоон бүс"-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталлаа 2025/12/05
Биржийн нүүрсний экспортын хэмжээг шинэчиллээ 2025/12/04
Гадаад валютын нөөц 6,0 тэрбум ам.долларт хүрчээ 2025/12/03
​COP30 Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 30.3% бууруулах бодлогоо тан… 6 цагийн өмнө
“Google Pay” төлбөрийн системийг Монголд албан ёсоор нэвтрүүллээ 2025/11/18
“Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт… 2025/11/17
МИАТ ТӨХК, Etihad Airways компаниуд хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025/11/17
Дүүжин замын тээврийн төсөлд НОБГ хамтран ажиллаж байна 2025/11/14
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж байна 2025/11/13
268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ 2025/11/12