"Үр дүнд суурилсан хүүхэд хамгааллын санхүүжилт: шинэчлэл" сургалт боллоо

Barimt.mn
2024/05/06

Хүүхэд хамгааллын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачлал”, “Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн, хариу үйлчилгээ үзүүлсэн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд нэмэгдэл урамшуулал олгох журам”-ыг баталсан.

Тус аргачлал, журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, нийлэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн дарга, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн, нягтлан бодогч, орон нутгийн аудитын газрын аудиторууд болох 120 хүнийг хамруулан сургалт зохион байгууллаа.

Шинэчлэгдэн батлагдсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачлал”, “Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн, хариу үйлчилгээ үзүүлсэн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд нэмэгдэл урамшуулал олгох журам”-д дараах зохицуулалтыг тусгасан. Үүнд:

  •          Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх, түүнийг даган гарах  зардлыг гаргахаар зохицуулсан,
  •           Орон нутгийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан байгууллагаас санхүүжүүлэх зохицуулалт хийгдсэн,
  •      Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжүүлэх маягтыг тодорхой болгож өгсөн. Санхүүжилтийн хүсэлтийг үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийн үндсэн зарчмын дагуу анхан шатны нэгжээс хүсэлт гаргахаар зохицуулалтыг хийсэн,
  •     Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, зарцуулалтын болон баримт бүрдүүлэх зааврыг хавсралтаар өгсөн. Ингэснээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч нар болон үйлчилгээг санхүүжүүлэгч нар нь нэг ойлголтоор ойлгох боломжтой болж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ен Мү, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао болон ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир нар оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16