Цагдаагийн байгууллагаас 423 хэргийг прокурорт шилжүүлжээ

Barimt.mn
2024/10/28

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 22-27-ны хооронд 42.299 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 423 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 139, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 132, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 98, бусад 9 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 89.347 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 89.436 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 88.215 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1.221 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.587, Танхайрах 183, Хүний биед халдах 381, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 280, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 84.315, бусад 1.690 зөрчил байгаа юм.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаар

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сард иргэн “А” нь бусадтай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажлуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д заасныг зөрчиж 9 настай хүүхдээр хурдан морь унуулж, авсан цалингаас нь суутгуулах нөхцөлтэйгөөр хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай хориглосон ажил эрхлүүлж байсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт иргэн А нь хууль бусаар мод бэлтгэж, улмаар тээврийн хэрэгслээр тээвэрлэн 2.732.214 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд  Увс аймгийн нутаг дэвсгэрт иргэн “А” нь хууль бусаар 1.559 м.куб нойтон “Улиас” мод бэлтгэж 619.355 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Түүнчлэн энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн “Б” нь хууль бусаар бэлтгэсэн 10 ширхэг бөөрөнхий “Нарс” модыг тээврийн хэрэгслээр тээвэрлэн 386.782 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаар

Цахим орчинд нэр бүхий хэрэглэгчийн хаягт энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр “...явган хүн замаараа явж байгаа түйч хамаагүй” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч иргэн “Б”-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчиж “Тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая... 2025/04/24
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын… 2025/04/24
Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалг… 2025/04/22
“Нүүдэл 999” анхдугаар тэмцээнд шатар сонирхогч та бүхнийг урьж байна 2025/04/22
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой асуудлыг шалгуулна 2025/04/09
32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа 2025/04/09
Д.Батбаатар: Тээврийн үнэ тогтвортой байх ёстой 2025/04/09
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн… 2025/04/08
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан ч А… 2025/04/08
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний урьдчилсан мэдүүл… 2025/04/08
“1984” постдрамын жүжиг дахин тайзнаа 2025/04/08
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн нэг 24.3 км урт “Өөдөө тэм… 2025/04/04
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ 2025/04/02
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна 2025/03/10
DJ SODA: Амьдралаа хөгжимгүй байхыг төсөөлж чадахгүй 2025/03/10
Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой 8 хуульд өөрчлөлт оруулна 2025/03/08
Б.Баярцэцэг: Намайг олон жил дуулахад хамт байсан бүсгүйчүүддээ баярла… 2025/03/06
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл н… 2025/02/18
Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 2025/02/18