“UNITEL HUB” төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ

Barimt.mn
2024/09/05

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, “Unitel”  групп хамтран хүүхэд,  өсвөр үе, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, интернэт, компьютер, ухаалаг төхөөрөмж ашиглах, сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн "Unitel hub" төвийг аймгуудад байгуулах ажлыг 2022 онд эхлүүлж Дархан-Уул аймагт туршилтаар, 2023-2024 онд бусад аймагт байгуулсан бөгөөд цаашид 2025 онд нийслэлийн алслагдсан дүүргүүдэд байгуулах юм.

“Unitel Hub” төв нь электроникийн суурь ойлголт олгох, бичил программчлалын Ардуино хавтан дээрх Электрокид сургалт, робот угсрах, код бичих программчлалын сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд өсвөр үе, залуучууд суурин компьютер, ухаалаг таблет, өндөр хурдны интернэт ашиглан кино үзэх /IPTV/, ном унших, сонсох зэрэг хөгжлийн үйлчилгээг авах боломжтой.

“Unitel Hub” төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд талууд ээлжит уулзалтыг өнөөдөр хийж, дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Үүнд:

  • “Юнител Хаб” төвийн талаарх Хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэх, Хамтран ажиллах гэрээ байгуулах;
  • “Юнител Хаб” төвийн сургалтын агуулга, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд, өсвөр үе төдийгүй ахмад настнууд, хүүхдээ асарч буй эхчүүд, эмэгтэйчүүдийн цахим боловсролыг дэмжих, сургалтад хамруулах, гэр бүлийн боловсрол, амьдрах ухааны сургалтын модуль хөтөлбөрийг цахим контент болгон хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • “Юнител хаб” төвийн багш нарыг бэлтгэх ээлжит сургалтыг 2024 оны 09 дүгээр сард зохион байгуулах, аймаг тус бүрээс 2 мэргэжилтнийг хамруулах;
  • “Сансрын 7 хоног” арга хэмжээг 10 дугаар сард орон даяар зэрэг зохион байгуулах, нээлтийн арга хэмжээг хүртээмжтэй, өргөн цар хүрээнд зохион байгуулж хүүхэд, өсвөр үе, залуучууд, олон нийтийн шинжлэх ухаан, сансар огторгуй судлалыг сонирхох сонирхлыг дэмжих, ач холбогдлыг таниулан сурталчлах;
  • Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэх, үүнд “Юнител хаб” төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах чиг үүргийг тусгах зэрэг болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25