Өмнөговьд оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

Barimt.mn
2024/09/05

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит “Оюутны тэтгэлэг 2024-2025”

/Өмнөговь аймгийн хэмжээнд/

Хөтөлбөрийн зорилго “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн харьяат оюутан, залуусыг Монгол Улсын их дээд сургуульд суралцаж, чанартай дээд боловсрол эзэмших, эх орондоо болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг хүний нөөцийг бий болоход дэмжлэг үзүүлэхэд оршино. 

Хөтөлбөрийн хамрах хүрээ Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 1, 2, 3, 4-р дамжааны Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй оюутнуудыг хамруулна.

Тавигдах шаардлага1.    Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй байх; 2.    Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1, 2, 3, 4-р дамжааны оюутан байх;  3.    Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сургалтын голч дүн “2.8” болон түүнээс дээш байх;  4.    2024-2025 оны хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын гэрчилгээний дундаж дүн 90%-иас дээш байх; 5.    Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах.

Бүрдүүлэх материал1.    Оршин суугаа газрын тодорхойлолт (цахим лавлагаа) 1 хувь; 2.    Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт; 3.    2024-2025 оны хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээний хуулбар 1 хувь, их дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбарыг тус тус ирүүлнэ;  4.    Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг; 5.    Тэтгэлэг хүсэгчийн өргөдөл 1 хувь /маягтыг 5.    www.ett.mn сайтаас татаж авна уу/; 6.    “Монгол Улсын хөгжилд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувь нэмэр” сэдэвт эссэ /500-аас дээш үгтэй/

Материал хүлээн авах хугацааМатериалыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.  Хүлээн авах хаяг, хариуцах хүн: Өмнөговь аймаг, Цогтцэций сум,  Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс

Шалгаруулалтын дүн зарлахӨмнөговь аймгийн хэмжээнд 30 оюутан, Цогтцэций сумын хэмжээнд 30 оюутан тус тус шалгаруулна. Батламж олгох өдрийг шалгарсан 60 оюутанд утсаар мэдэгдэнэ. Тэтгэлгийн хэмжээ 2,000,000 /хоёр сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана).

Холбоо барих

Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ж.Гэрэлттуяа Утас: 80286048 Цахим хаяг: gerelttuya.j@erdenestt.mn 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25