Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт

Barimt.mn
2024/06/14

Салбартаа тэргүүлэгч байгууллагын үнэт зүйл бүтээмжтэй ажилтнуудтай салшгүй холбоотой байдаг. Ажилтны сэтгэл зүйн байдал ажлын бүтээмжид шууд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм. Архаг стресс, ядаргаа, сэтгэл зүйн тогтворгүй байдал нь даамжирсаар бие махбодын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар дархлаа суларч нойргүйдэлд хүргэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. 

Түүнчлэн сэтгэл зүйн хувьд таагүй орчинд ажилладаг хүн ажлаа орхин явах эрсдэл хамгийн өндөр бөгөөд байгууллага нэг ажилтнаа алдахад дунджаар тухайн ажлын байрны 6-9 сарын цалинтай тэнцэх хэмжээний зардал гардаг гэсэн судалгаа бий. 

Тэгвэл “Скай Хайпермаркет” буюу Имарт нь байгуулагдсан цагаасаа эхлэн “Аз жаргалтай, Өндөр бүтээмжтэй ажилтан”-ыг бий болгох зорилгын хүрээнд “Ажилтнуудын зуслан”, ажилтнуудын “Хүүхдийн өрөө” тохижуулах зэрэг олон ажлуудыг хийж байсан билээ. Харин энэ жилийн хувьд “Монгол хүн та 100 наслаг” уриан дор хүрээнд нийт ажилтнууд болон тэдний гэр бүлийн эрүүл мэндэд анхааран “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-тэй хамтран “Mental Health Time” сэтгэл зүйн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-ийн захирал Б.Золзаяа Имартын ажилтнуудад өөрийн болоод гэр бүлийн сэтгэл зүйдээ хэрхэн анхаарах сэдвээр сургалт орлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25